Ерөнхий агуулга
Вэс Кравэний 1977 оны ‘Толгод нүдтэй байдаг юм’ киног шинэчлэн найруулж 2006 онд яг энэ нэрээр нь дахин бүтээсэн бөгөөд найруулагчаар Александр Ажа ажиллажээ. Уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд энэ утгаараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн бүтээл болсон юм. NC-17 багийнханы золгүй үхлийн талаар хүмүүсийн ам дамжсан яриаг баяжуулан дэлгэцийн бүтээл болгосон гэдэг боловч хад чулуу шиг хүмүүсээр дүүрэн, айдас жихүүцэлийг тунгаас нь хэтрүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ‘Толгод нүдтэй байдаг юм’ аймшгийн уран сайхны киног үзэгч танд зориулан хүргэж байна.