Ерөнхий агуулга
Чонан хотын ойролцоо хүн амины хэрэг гарч, цаг өнгөрөх тусам хэрэг улам нууцлаг болж байлаа. Зөвхөн цагдаа Тэ Сок энэ бүх хэргийг цуврал аллага гэж сэжиглэн, мөрдлөг явуулж эхэлнэ. Нэгэн өдөр танхай этгээдүүдийн бүлэглэлийн босс Дун Сү нууцлаг нэгний халдлагад өртөх бөгөөд цагдаа тэрхүү халдагч этгээдийг цуврал алуурчин гэж итгэнэ. Гэмт хэргийн бүлэглэлийн босс цуврал алуурчныг гэрчлэх цор ганц гэрч болсон байх бөгөөд ээдрээтэй хэрэг цаашаа хэрхэн үргэлжлэхийг ГАНГСТЕР, ЦАГДАА, ХОРОН САНААТ киноноос хүлээн авч үзээрэй.