Ерөнхий агуулга
Гүтгэлэгт туйлын хязгаар гэж байдаг болов уу? 1996 оны 7 сарын 27-нд Атланта хотод болж буй Зуны Олимпын үеэр хамгаалалтын ажилтан Richard Jewell тэсрэх бөмбөгнөөс олон хүний амийг аварч амжина. Гэвч хэвлэл мэдээллийнхэн түүнийг террорист хэмээн гүтгэснээр Richard хүний амь аварсан баатраас шууд гутамшигт нэгэн болон хувирна. Бодит явдлаас сэдэвлэсэн энэхүү кино та бүхэнд нэгийг бодогдуулах нь лавтай.